Шууд Chart

“Аварга” БТДС-ийн эрэгтэй, эмэгтэй баг олс таталтын улсын аварга болов

2018-05-17 10:13:38

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны тэмцээний хөтөлбөрт анх удаа олс таталтын төрлийг оруулав. Үүнээс өмнө нэг удаа оюутны Универсиад наадмын хөтөлбөрт олс таталтын төрлийг оруулж байсан юм. Оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн зааланд болсон юм.  

Тэмцээнд найман их, дээд сургуулийн эрэгтэй найм, эмэгтэй долон багийн 130 гаруй оюутан оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулав.

Тэмцээний заавар ёсоор эрэгтэй багийн жин нийтдээ  600 кг хүртэл, эмэгтэй багууд 520 кг хүртэл жинд өрсөлдсөн байна.

Эрэгтэй багаас нэгдүгээр байранд Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай “Аварга” БТДС, хоёрдугаар байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС, гуравдугаар байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг тус тус шалгарлаа. 

Харин эмэгтэй багаас нэгдүгээр байрт Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай “Аварга” БТДС, хоёрдугаар байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС-ийн баг, гуравдугаар байрт М.Дашпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн баг шалгарч, 2018 оны оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. 

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт “Аварга” биеийн тамирын дээд сургууль, хоёрдугаар байрт ХААИС, гуравдугаар байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал Г.Сүхбат нар оролцож, шилдэг баг тамирчдад шагналыг гардуулав.

Ийнхүү Монголын оюутны аварга шалгаруулах 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлийн 13 дахь спортын төрлийн тэмцээн олс таталтын төрлөөр амжилттай болж өндөрлөв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Аварга” БТДС-ийн эрэгтэй, эмэгтэй баг олс таталтын улсын аварга болов  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй