
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээн гуравдугаар сарын 03-нд жүдо бөхийн төрлөөр эхлэн тавдугаар сарын 12-нд олс таталтын төрлөөр болов.
Нийт 13 спортоор (сагсан бөмбөг, волейбол, чирлидинг, жүдо бөх, гандбол, шатар, футзал, ширээний теннис, таэквондо, модон бөмбөг, хөнгөн атлетик) хоёр сар гаруйн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) удирдан, их дээд сургуулиудтай хамтран явуулсан юм.
Хөнгөн атлетик, ширээний теннис, футзал, жүдо, гандбол, модон бөмбөг, шатраас бусад зургаан төрлийн тэмцээн их, дээд сургуулийн спорт заалыг түшиглэн зохиогдсон. Оюутны 2018 оны улсын аваргын тэмцээнд нийт 35 их, дээд сургуулийн 2165 тамирчин (үүнээс эрэгтэй 1281, эмэгтэй тамирчин 884), 189 дасгалжуулагч, 106 шүүгч 2460 хүн оролцсон байна.
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээний нэг онцлог бол ИДС-иуд спортын төрлийн тэмцээнийг өөрийн сургуулийн нэрэмжит болгон хүлээн авч зохион байгуулсан явдал юм. Сагсан бөмбөг, волейбол, чирлидингийн тэмцээнүүдийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн 75 жилийн ойн хүрээнд тус сургууль хариуцан явуулсан бол жүдо бөх, гандболын спортыг МУБИС, шатар, футзалыг Мон-Алтиус БТДС, чөлөөт бөх, ширээний теннисийг ҮБТДС, таэквондог ҮБХИС, модон бөмбөгийг ХААИС, хөнгөн атлетикийг ШУТИС, олс таталтыг “Аварга” ДС тус тус удирдан МОСХолбоотой хамтран ажиллажээ.
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээний бас нэг онцлог бол оролцсон нийт ИДС-ийн дүнг анх удаа медалийн чанараар гарган дүгнэжээ.
Өмнөх тэмцээнүүдэд төрөл тус бүрт нь медалийн тоогоор дүн гарган, нийлбэр онооны дүнг хэдэн төрөлд багийн дүнгээр эхний байранд шалгарсан дүнг харгалзан бага онооны системээр дүгнэж ирсэн юм.
МУБИС-ийн оюутнууд аваргаллаа | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.