
БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэн нээгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Солонгосын Үндэсний төв музейд гарч буй энэ үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-Ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний болон орчин үеийн Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг дэлгэжээ.
“Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэн нь Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэн БНСУ-ын Үндэсний төв музейд ирэх долоодугаар сарын 17 хүртэл гарна.
Хүннү, Түрэг, Эзэнт гүрний үеийн үзмэрийг олон улсад сурталчилж байна | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.