Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим байна

2018-05-20 16:21:47

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төвийн аймгуудын газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Шөнөдөө Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, нутгийн төв хэсгээр хур тунадас нойтон цас орж шороон болон цасан шуурга шуурч, төвийн аймгуудын нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 5 дугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 м/с, зарим үед секундэд 15-17 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 23 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 20-ний 20 цагаас 05-р дугаар сарын 21-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14метр, өдөртөө зарим үед 18-20 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 22-нээс 05 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10хэм, өдөртөө 19-24хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

 


Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим байна  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй