Шууд Chart

“Алтайн Барс” Спрайт супер лигийн аварга боллоо

2018-05-21 09:29:44

А.Энхбаатар эзэнтэй Хэнтий “ЭБЭГ” болон Ховдчууд эзэнтэй “Ховд Алтайн Барс” багуудын аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт өнгөрсөн лхагва гарагт болсон билээ. Тоглолтын эхнээс л хүлээлтэд хүрсэн, тэнцүүхэн тоглолт болов. 

Эцсийн мөчид 67-69-өөр Ховд Алтайн Барс баг хожил байгуулсан юм. Тус тоглолтод О.Доржзовд сайн тоглолтоо гаргаж багаа ялалтад хөтөлсөн бөгөөд тэрээр аваргын төлөөх цувралд 14 оноо, зургаан самбар, гурван оновчтой дамжуулалт, хоёр хаалт гүйцэтгэж финалын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм.

Ийнхүү Алтайн Барс баг сүүлийн хоёр жил дараалан спрайт супер лигт финалд өрсөлдөж энэ удаад анх  удаагаа аварга болж чадсан бол Хэнтий ЭБЭГ баг мөн анх удаагаа спрайт супер лигийн дэд аварга болов. Мөн тэр өдөр улирлын шилдгүүдэд шагнал гардуулсан юм. 

Спрайт лигийн улирлын шилдэг холбогчоор: Гантөмөр |Хан-Уул Хангарьд|

Шилдэг хамгаалан тоглогчоор: Ууганбаяр |Тэнүүн Өлзий|

Шилдэг довтлогчоор:  Н.Шижирбат  |Хэнтий ЭБЭГ| Б.Баярсүрэн |Алтайн Барс|

Шилдэг төвийн тоглогчоор: Н.Цолмонжаргал |Хэнтий ЭБЭГ|нар тус тус нэрлэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтайн Барс” Спрайт супер лигийн аварга боллоо  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй