Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2018-05-21 17:38:58
Error loading player: No playable sources found

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий, Дорнодын газар тариалан бүхий нутгаар цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 5 дугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 м/с, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 21-ний 20 цагаас 05-р дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 5-10хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан,  бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 23-нээс 05 дугаар сарын 27ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи  23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

 


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй