Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-05-23 09:04:22

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Тэмээ, ямааны бэлчээр таарахгүй ч гэсэн тэндэх баатруудын нөхөрлөл тасрахгүй”, “Эзэнгүй өргөгч цамхаг иргэдийг айлгах болов”, “Босго онооны төлөөх босогчид бүү давар”, “Эх дагины дурсгал эзлэгдэх аюудаас мултраагүй” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Чийг хүссэн тариаланчдын ажил ид дундаа байна”, “Х.Баттулга: Бодит эдийн засаг нь улс төрийн эр зориг, шийдэмгий байдлаас илүүтэй хамаардаг”, “Гарц байхгүй бэрхшээлээр дүүрэн эдийн засгийн чуулган”, “Я.Ариунболд: Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн зовлонг талийгаачийн ар гэр, үр хүүхэд амсч, үүрч байна” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хэн юу хэлэв”, “Э.Эрдэнэжамъян: МАНАН бүлэглэл шүүх байгууллагыг хувьчилчихаад даалгавар өгөөд сууж байна”, “Т.Амаржаргал: Сургалтын бус судалгааны сургууль руу шилжинэ”, “Цэцийн шинэ гишүүдийн уншил хом”, “Ундны усны худаг 200 метрт хамгаалагдах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Ч.Хүрэлбаатар: Гол асуудал мөнгөнд байгаа юм биш”, “Ж.Батжаргал: Төв аймгийн дэд бүтэц, газар зүйн байрлал, түүхий эдийн бааз хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэлсэн”, “Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх, Б.Батбаяр, Ч.Ганхуяг тэдний хэлээр эдийн засаг” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “ШӨХТГ-ын даргад шатахуун импортлогчдыг хаацайлах шалтаг байв уу”, “Монгол Улс ухрах уу, урагшлах уу гэдгийг төрийн бодлого шийднэ”, “Д.Сугарыг сугалчихлаа, одоо яах уу”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үндэслэл, хэрэгцээ, шаардлага байна” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй