
“Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Ж.Бямбасүрэн тавдугаар сарын 16-нд дэлхийн дээвэр Эверестэд гарсан билээ.
Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн дөрөв дэхь өндөр уул Лхоце хайрханы дтд-8516м оргилд гарчээ.
Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог.
Монголын уулчдаас нэг улиралд багтан 8000м-ээс дээш хоёр оргилд авирч байсан нэг тохиолдол байдаг бөгөөд ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад найм хоногийн зайтай гарч байжээ.
Сонирхуулахад, Эверест болон түүний бүс нутаг дахь өндөр уулын авиралтын хамгийн таатай үе бол тавдугаар сар байдаг. Энэ тавдугаар сард зөвхөн Эверестэд 450-500 хүн гарахаар захиалсан бөгөөд орчин тойрны Нупце, Лхоце, Канченжунга, Чо-Оюу, К2, Манаслу зэрэг уулсад мөн олон авиралтууд хийгддэг ажээ.
Цаг агаарын таатай байдал удаан үргэлжилдэггүй бөгөөд Эверэстийн үндсэн баазад авиралт хийсэн багууд буцаж эзгүйрч зөвхөн треккинг буюу хоногийнн уртын алхалт хийж үндсэн баазыг сонирхохоор хүмүүс очдог ажээ.
Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд мөрөө үлдээжээ | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.