Шууд Chart

Японы уулчин Нобуказу Курики майхандаа унтаж байгаад амьсгал хураажээ

2018-05-23 15:20:07

Дэлхийн оргил Эверестийг эзлэх гээд долоон удаа бүтэлгүйтэж байсан Японы 36 настай уулчин Нобуказу Курики найм дахь удаагаа авирч байгаад өнгөрсөн даваа гарагт амиа алджээ.

Далайн түвшнээс дээш 8,850 метр өндөр уулын 7,400 метр дэх уулчдын отогт майхандаа унтаж байгаад амьсгал хураасан байсныг олсноо Балбын аялал жуулчлалын албаныхан мэдэгдсэн байна. Уулын өндөрлөг хэсэгтэй холбоо барихад хүндрэлтэй байгаагаас үхлийн шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа гэнэ.

 Курики өмнө нь долоон удаа Эверестийн оргилд гарах гээд чадаагүй байжээ. 2012 онд тэр 8,230 метрийн өндөрт цасан хунгарт Цельсийн -20 хэмээс доош хүйтэнд хоёр хонохдоо гарын есөн хурууныхаа үзүүрийг хөлдөөж, тайруулсан юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Македоны уулчин 63 настай Георги Петков мөн Эверестэд авирч байгаад амиа алдсан юм.

Энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг цаг уурын хувьд боломжтой улиралд нийт 340 гаруй уулчинд Балбын засгийн газраас авирах эрх олгосон байна. Тэгвэл энэ хугацаанд одоогоор хоёр уулчин амиа алдаад байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы уулчин Нобуказу Курики майхандаа унтаж байгаад амьсгал хураажээ  
Үзсэн: 2813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Huleej avahgui baihad! [71.246.212.xxx] 2018-05-23 21:39
Avah hun avahgui gej baina! Avahgui hunee avahgui l baina da!
M [64.119.22.xxx] 2018-05-23 20:09
zaawal uul hairhanii zulai deer gishgej baij sanaa n amardag ego n baysdag elii balai humuus shvv. neg buus tanii tolgoi deer garah geed zutgeed baiwal ta nar yah we hahaha
Зочин [62.167.114.xxx] 2018-05-23 19:08
shal utgagui asuudal ene uuland avirah yamar hereg bainaa ,ilyy zan shdee
Зочин [103.206.195.xxx] 2018-05-23 17:48
Харамсалтай байна. Зорьсон үйлсээ арай бүтээж чадсангүй. Ум ма ни бадми хум
Зочин [202.131.231.xxx] 2018-05-23 17:44
Монгол хүн ч арай өөр юм аа
Зочин [202.70.34.xxx] 2018-05-23 17:11
Хөөрхий дөө гэж.

Бидэнтэй нэгдээрэй