Шууд Chart

Хоёр өдрийн турш 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ

2018-05-24 08:40:50

Төв аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд боллоо. Үүнд 27 сумын 80 гаруй иргээ 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцсон юм.

Мөн Төв аймагт гадаад дотоодын 300 гаруй жуулчин нэгэн дор цугларсан томоохон үйл явдал өрнөв. Үүнээс онцлох үйл явдал нь яах аргагүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа байсан юм. Нэг ёсондоо жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл нь өрхийн үйлдвэрлэгчид байсан гэж хэлж болно.

Хамгийн гол нь ясаар хийсэн морин хуур, гоёл чимэглэл, сур суран эдлэлийн гайхамшгийг ихэд сайшааж нэлээд тооны зүйлийг худалдаж авсан юм. Тэд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих гарц юу байгааг судална, боломжтой бол хамтарч ажиллах саналыг тодорхой хүмүүст тавина гэлээ.

Хамтарч ажилласнаар өрхийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарах боломжтой болох юм.

Үзэсгэлэн худалдаагаар хоёр өдрийн турш 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн иргэд орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хямд өртгөөр  иргэдийн гараас шууд хүрч байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр өдрийн турш 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ   
Үзсэн: 1850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй