Шууд Chart

Орон сууцны нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэй байна

2018-05-24 10:50:00

Улсын хэмжээнд ирэх гурван жилд багтан орон сууц авах хүсэлтэй 40 мянга гаруй өрх байна. Үүнээс 30 мянга орчим нь санхүүгийн чадамжтай буюу ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж "Тэнхлэг зууч" компанийн судалгаагаар гарчээ. Гэтэл энэ хугацаанд 48 мянган айлын шинэ орон сууц ашиглалтад орох юм. Өөрөөр хэлбэл, худалдааны эргэлтэд орохгүй олон тооны орон сууц ашиглалтад орох магадлалтай байна гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэллээ.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 5822 айлын орон сууц бэлэн борлуулагдаж байна. Үүнээс 4622 нь 80 метр квадратаас доош талбайтай. Борлуулалтын дундаж үнэ нэг метр квадрат нь хоёр сая төгрөг байна.


Орон сууцны нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэй байна   
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй