Шууд Chart

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо

2018-05-24 11:10:00

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо. Бурханы шашин дэлгэрсэн орнууд энэ өдрийг баярын өдөр болгон тэмдэглэдэг. Гандантэгчинлэн хийдээс санаачлан сүүлийн таван жилд хүндэтгэлийн жагсаал, урлаг соёлын тоглолт, шашны зан үйл бүхий цогц ёслол болгон тэмдэглэж байна. Энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ дагуу “Ёс суртахуун миний бодлоор” эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна. Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга н.Одгарьд ингэж ярилаа.

“Ёс суртахуун миний бодлоор” бичлэгийн уралдаанд оролцох оюутан залуус энэ сарын 26-ны дотор эссэгээ buddha.mongol@gmail.com хаягаар болон Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албанд өөрийн биеэр хүргэж өгөх боломжтой юм. 


Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо   
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй