
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Олон намын дунд олигтой нь алга”, “Жор мэдэхгүй өрхийн эмч нар зовлон нэмж байна”, “Д.Бямба-Очир: Агаарын бохирдлыг бууруулахын төлөө ажиллаж байна”, “Эрдэнэт үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Бямбадэлгэр: Төр ажлаа хийхгүй бол хуурамч шатахуун түгээж байгаа станцуудыг зарлахад бэлэн”, “Л.Болд: Энэ нийгмийг боддог, сэтгэдэг, бизнес хийдэг, баялаг бүтээдэг, мөнгө олдог хүмүүс л авч явна”, “Д.Анар: “Монгол базальт”-ын хувьцаанд 19 тэрбумын захиалга ирлээ, цаашдаа бүх том компани IPO гаргана”, “Прокурорын ажилтан бөхчүүдийг ашиглаж, нийтийн эзэмшлийн газрыг булаахаар дайрч байна гэв” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдийн мөнгө тойрсон улс төр”, “Үенчийн цагаан түнгэ “хар түнгэ” болох ирмэг дээр-3”, “Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм”, “Нийслэл, гурван яам, дөрвөн аймгийг шилдгээр батламжиллаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “С.Баярын өөрчлөгдөөгүй үг”, “Эдийн засгийн форум ба үр нөлөө”, “А.Энхжин: Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулбал эрсдэл нэмэгдэнэ”, “Харанга хамтлагийн 30 жилийн “хайр”-ын түүх” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...
"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Бид сувилагч нарт өртэй”, “Европын холбоо тээр болсон шүүмжлэгч улс орнуудаасаа “салах”-аар тохиролцов уу”, “Монгол хэлээр шалгалт өгөгсөдийн тоо буурчээ”, “Эдийн засгийн ухаан ба философи”, “Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.