Шууд Chart

5000 гаруй урьдчилсан төлбөрт тоолуураар хангажээ

2018-05-24 11:30:00

Улаанбаатар хотын эрчим хүч хэрэглэгчдийг 5000 гаруй урьдчилсан төлбөрт тоолуураар хангаад байна. Цахилгаан эрчим хүч хэрэглэгчид хэрэглээний төлбөр өндөр гарлаа, хэрэглээгээ хянах боломжгүй байна зэргээр гомдол санал хэлдэг. Тэгвэл үүнийг шийдэх нэг гаргалгаа нь урьдчилсан төлбөрт тоолуур юм. Тус тоолуур өндөр өртөгтэй ч тодорхой хэмжээгээр нэвтрүүлж, туршиж эхэлсэн байна. Энэ талаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Борлуулалт тоолуурын хэлтсийн дарга н.Саранчимэг ярилаа.

Бүх хэрэглэгчээ урьдчилсан төлбөрт тоолууртай болгох нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд үүнийг шийдвэрлэх хэрэгтэйг хэллээ. Одоогоор улсын хэмжээнд Дархан-Уул, Сэлэнгэ аймаг ихэнх хэрэглэгчээ урьдчилсан төлбөрт тоолуурын системд шилжүүлсэн байна.


5000 гаруй урьдчилсан төлбөрт тоолуураар хангажээ   
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй