
Тавдугаар сарын 24-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
-Тавдугаар сарын 24-ний энэ өдрийг Славяны орнууд славян бичгийг зохиогч багш нар болох хувилгаан Кирилл, Мефодийн өдрийг тэмдэглэдэг. Номлогч ах дүү хоёрын дурсгалд зориулан мөргөл үйлддэг байна. Ах дүү хоёр Кирилл, Мефоди нар нь Грекийн хийдэд лам байхдаа славян үсгийг зохиожээ.
-1819 оны энэ өдөр Виктория хатан хаан мэндэлжээ. Энэ өдрийг Виктория хатан хаан нас барсан 1901 оноос хойш Канадад тэмдэглэх болсон байна. Тэр үед парламент нь "Victoria Day Holiday" гэсэн нэртэй баярыг албан ёсоор тэмдэглэх хууль баталжээ. 1952 оноос Виктория баярыг тавдугаар сарын 25-ны өмнөх даваа гарагаас эхлэн тэмдэглэж байхаар хуулиа өөрчилжээ.
-1032 оны энэ өдөр Европт Авиценна нэрээр алдаршсан, Дундад Азийн суут эмч, гүн ухаантан, эрдэмтэн Абу Али Хусейн нарны дэвсгэрийн наагуур цолмон гараг өнгөрсөн одон орны ховор тохиолдлыг ажиглан бичиж үлдээжээ. Суут эрдэмтний 1000 жилийн ойг 1980 онд тэмдэглэхээр бэлтгэж байхдаа эрдэмтэд түүний энэ бичлэгийг анх анзаарсан байна. Үүнээс өмнө одон орны энэ сонирхолтой тохиолдлыг анх европчууд 1639 онд ажигласан гэж үзэж байжээ.
-1844 оны энэ өдөр анхны цахилгаан илгээлтийг Вашингтон Балтиморын хооронд тавьсан 64 км-ын урттай шугамаар дамжуулжээ. Энэ “гайхамшиг”-ийг бүтээгч нь Самюэл Финли Бриз Морзе болжээ. Үүнийг түүхэнд анхны цахилгаан шуудан ажиллаж эхэлсэн үе гэж үздэг байна.
-1940 оны энэ өдөр Ленинград хотод зохиолч, яруу найрагч Иосиф Бродский мэндэлжээ. Түүнийг 1972 онд ЗХУ-аас хөөж, тэрээр АНУ-д амьдарч байжээ. 1966 оноос Оросын болон дэлхийн яруу найрагт Бродскийн үе эхлэн 30 жил үргэлжилсэн гэж үздэг юм. Нобелийн уран зохиолын шагналыг тэрээр 1987 онд хүртсэн байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.