Шууд Chart

“Залуучуудын сургалт-цугларалт” Зулзагын гол зусланд эхэллээ

2018-05-24 10:08:08

“Залуус хөгжлийн төвийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь сургалт, туршлага солилцох цугларалт” Дархан-Уул аймгийн Зулзагын гол зусланд өчигдөрөөс эхэллээ.

Тав хоног үргэлжлэх энэхүү сургалт цугларалтыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос хамтран зохион явуулж байна.

21-н аймаг есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 100 гаруй ажилтан албан хаагчид залуусын нас сэтгэхүйд тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг явуулахад хэрэгтэй мэдлэг мэдээллийг эндээс авах юм.

Дархан-Уул аймгийн тухайд Залуучууд хөгжлийн төвийн байрыг 2016 онд худалдан авч залуусын чөлөөт цагийг зөв боловсрон өнгөрүүлэх орчныг бий болгожээ.

Тус төвд залуучуудын бүтээлч сэтгэхүй санал санаачилгыг дэмжин эсгий урлал, гитар, бүжиг, япон хэл, уран зураг, амьдрах ухааны сургалтууд зэрэг олон төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян, “Хуулиа мөрдье 21” аян, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, аймгийн Засаг даргын ивээл дор ”Оюутны спортын VIII их наадам”-ыг зохион байгуулж нийт 6000 орчим залуучуудыг хамруулсан байна.

12 сургагч багшаар дамжуулан хийгдэж байгаа энэхүү тав хоногийн сургалтын үр дүнд залуучуудын хөгжлийн төвийн залуус өөрсдийн аймагтаа очиж эндээс сурсан мэдсэнээ ашиглан олон ажлыг санаачлан явуулахаар ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Залуучуудын сургалт-цугларалт” Зулзагын гол зусланд эхэллээ   
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй