
Хөвсгөл аймгийн хэмжээнд осол гэмтэл нас баралтын гурав, өвчлөл тавд орж байгаа учраас өндөрт тооцогддог байна. Тиймээс осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, замын цагдаагийн тасаг хамтран олон ажил зохион байгуулж байна.
Үүний нэг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микро автобус, таксинуудад заавал хэвшүүлэх дадал буюу санамж нааж байна. Энэ наалтанд зам тээврийн гэмт хэрэг, осол гарахад нөлөөлж байгаа гол шалтгаануудыг бичсэн байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид үүнийг хэвшүүлж чадвал зам тээврийн осол гэмтэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа юм.
Жолооч нар бүгд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндэтгээд, хурд хэтрүүлэхгүй, дүрмээрээ явбал зам тээврийн осол гэмтэл, хэрэг зөрчлөөс сэргийлж чадна. Гэтэл мэддэг хэрнээ өөрсдийнхөө хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж зөрчил, осол их гаргадаг байна.Тэгвэл энэ наалт тэдэнд байнга сануулга болно гэдгийг хэлж байна
Тус аймагт автомашингүй өдрийг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ өдрийг угтан, мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ЭМГ, ЗЦТ хамтран жолооч бүр хэвшүүлье гэсэн санамж наалтыг 300 гаруй автомашинд наах юм байна.
Хөвсгөл аймагт 300 гаруй автомашинд санамж бичиг наана | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.