Шууд Chart

“Хан-Уул”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн өдөрлөг зохион байгууллаа

2018-05-25 09:20:45

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг. Иймд тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүргийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт нийт 250 хүүхэд оролцож, урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Мөн гэр бүл судлалын төвийн судлаач, доктор Г.Наранбаатар эцэг эхчүүдэд “Хүүхдийн хүмүүжил-гэр бүлийн харилцаа” сэдвээр илтгэл тавьж эцэг эхчүүдийн сэтгэлийн галыг асаасан сайхан арга хэмжээ болов.  

Тус өдөрлөг нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхдийг дэмжин ажилладаг байгууллагын гарын бэлгийг гардууллаа.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хан-Уул”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн өдөрлөг зохион байгууллаа   
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй