Шууд Chart

“Улаан малгайтын адал явдал” жүжиг энэ сарын 31-ээс тоглогдоно

2018-05-25 10:19:27

“Фантастик” продакшн хүүхэд, багачуудад зориулан “Улаан малгайтын адал явдал” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг тоглохоор болжээ.

Жүжгийн найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд М.Баярбат, Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Э.Одбаяр, Т.Бадамжав, Ж.Алтаншагай, Э.Баярмагнай, Б.Саруулбуян, М.Аззаяа нар тогложээ.

Жүжиг Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд энэ сарын 31-нд 13.00, 15.00, 17.00, ирэх зургадугаар сарын 1-нд 13.00, 14.30, 16.00, 17.30, 2-нд 13.00, 15.00 цагт тус тус тоглох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаан малгайтын адал явдал” жүжиг энэ сарын 31-ээс тоглогдоно  
Үзсэн: 1726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй