
Орхон аймагт энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын зарим ажлууд эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хөрөнгө оруулалтын ажлын нээлтийг Амарын талбайд хийсэн бөгөөд нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хийгдэхийг олон нийтэд мэдээллээ.
2018 онд Орхон аймгийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн засаг даргын тамгын газраас орон нутгийн хөрөнгө оруулалттай, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.
Тус аймагт нийт улсын төсвийн 13,4 тэрбум төгрөгөөр 13 нэр төрлийн ажил хийгдэнэ. Үүнд сургууль цэцэрлэг барих ажил туссан. Тодруулбал Яргуйт, Булаг баг тус бүрт цэцэрлэг, булаг багийн сургуулийн биеийн тамирын заалыг барьж ашиглатад оруулах юм. Эдгээрээс аймгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн компаниудын хамтран хийх томоохон ажил нь Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн барих ажлын эхний шатны ажлууд хийгдэнэ. Цэнгэлдэх хүрээлэн барихад нийт 11 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ жилийн орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй төгрөгийг тусгажээ.
Одоогоор барилгын дээврийн засварын ажил,тоглоомын талбай, Жаргалант суманд худаг, пасадны ажлууд эхлээд байгаа бол газрын хөрсний температураас үл хамаарах дотоод засварууд эхэлсэн бол, хичээлийн амралт эхэлсэнээр нийт сургууль цэцэрлэгийн засварын ажлууд хийгдэнэ. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтын ажлыг хйиж гүйцэтгэх ХХК-иудын хувьд 95 хувь нь орон нутгийн ХХК-иуд гэдгийг онцоллоо.
Тэгвэл орон нутгийн төсвийн дөрвөн тэрбум 220 сая төгрөгөөр Хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил, тэрбум 711.8 сая төгрөгөөр их засварын 38 ажил хийгдэнэ. Эдгээрээс дурдвал алслагдсан багуудад ЦДАШ барих, 1-18, 1-20-р, 2-5-р байр, Уртын гол баг болон Булаг багийн 14, 45-р гудамж, Шанд багийн багийн 39-р гудамж, Жаргалант сумын сумын Төмөр замын хорооллын хэсэгт амралт, чөлөөт цагийн талбай байгуулах, найм, дөрөв, тавдугаар сургуулийн гадна спортын иж бүрэн талбайг тохижуулах, БОЭТ-ийн цахилгаан үүсгүүрийн барилга баригдах гэнэ.
Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хийгдэнэ | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.