Шууд Chart

Н.Төгсцогт Д.Банди агсны хөргийг өмсгөлдөө байршуулжээ

2018-05-25 12:48:55

Мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт нөгөөдөр ээлжит тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь 34 настай Колумб боксчин Оскар Эскандон юм.

Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.

Тэгвэл тулааны өмнө Н.Төгсцогт өөрийн шинэ өмсгөлөө танилцуулсан нь ихэд анхаарал татаад байна.

Учир нь тэрбээр өмсгөлийнхөө энгэрт дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг залжээ. Ийнхүү тэрбээр багшдаа хүндэтгэл үзүүлж буй нь энэ аж.



Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогт Д.Банди агсны хөргийг өмсгөлдөө байршуулжээ  
Үзсэн: 3255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй