Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2018-05-27 15:33:01

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

2018 оны 5 дугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 м/с, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 17 цагт 13 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.

2018 оны 5 дугаар сарын 27-ны 20 цагаас 5 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө бүх нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, зүүн хэсгээр 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2018 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 29-нд Алтайн уулсаар, 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй