Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-05-28 09:01:37

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Физикийн шинжлэх ухааны салбарт цойлж яваа залуу эрдэмтэн”, “УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: “Эрдэнэт” үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон”, “Ерөнхий сайдуудын ердийн биш хувь тавилан” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Урлаг яслийн эрхлэгч”, “Э.Загдсүрэн: Мөрөөдлийн II шат эхэлж байна”, “Эрх баригчдад сэтгэл дундуур байна гэвБ.Болорцэцэг: Зүү ороох оёдлыг задга хатгамалтай хослуулснаар тансаг харагдана” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Авлигыг өөгшүүлсэн Монголын түүх”, “Б.Баянмөнх: Аяны хүрээнд иргэд, олон нийтэд хууль зүйн мэдлэг, мэдээлэл өгч байна”, “Б.Нэмэхбаатар: Авлигадчдыг махан тэжээлтэн ба өвсөн тэжээлтэн гэж хоёр ангилдаг”, “Тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгийн нас баралт Монголд хоёр дахин нэмэгджээ” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй