Шууд Chart

Б.Мөнгөнтуул түрүүллээ

2018-05-28 09:57:46

Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн УАШТ Архангай аймгийн Цэцэрлэг хотод боллоо.

Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-д анхан, хагас шигшээ тоглолтоос шалгаран үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 шатарчин өрсөлдсөн юм.

Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн УАШТ-ийн сүүлийн 11 дэх өрөг өчигдөр болж, 2018 оны улсын аварга шатарчин тодорлоо.

10 дахь өрөгт эмэгтэйчүүдээс олон улсын мастер, эмэгтэй их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шатрын холбооны мастер Э.Хуланг хожиж, 9.0 оноотой болсноор түрүүлсэн юм. Сүүлийн өргүүдэд амжилттай тоглож байгаа дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул 2017 оны улсын аварга Ү.Үүрийнтуяатай тэнцээ хийж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Мөн гавьяат тамирчин Т.Батчимэг Т.Номиндалайгаар ээлжит хожлоо авлаа.

11 дэх өргийн өмнө Б.Мөнгөнтуул түрүүлэх болзлоо хангасан бол Т.Мөнхзул, Т.Батчимэг, Д.Янжиндулам, Ү.Үүрийнтуяа нар 2-5-р байрт бичигдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнгөнтуул түрүүллээ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй