
"The Voice of Mongolia" шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн 2000 оролцогчоос шилдгээр шалгарлаа. Тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, “Nissan Qashqai” авто машины эзнээр тодорсон юм.
Харин үзэгчдээс хамгийн их саналыг А.Болормаа, Ц.Энгүүн нар авав.
Шигшээ тэмцээнд Д.Отгонбаярын дасгалжуулсан А.Болормаа, С.Ононбатын шавь Б.Өсөхбаяр, Д.Болдын шавь Ж.Ариунжаргал, Укагийн дасгалжуулсан Ц.Энгүүн нар өрсөлдсөн юм.
Ц.Энгүүн нь өдгөө 17 настай аж.
Ц.Энгүүн 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ, “Nissan Qashqai” машины эзэн боллоо | ||
Үзсэн: 6243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.