Шууд Chart

Дэлхийн гран при тэмцээн ирэх сарын 2-3-нд Сүхбаатарын талбайд болно

2018-05-28 10:50:30

БНХАУ-н Ченгду хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд ФИБА 3х3 холбооноос зохион байгуулсан энэ улирлын долоо дахь дэлхийн гран при тэмцээн боллоо. Манай улсаас уг тэмцээнд Ховд болон Улаанбаатар гэсэн мэргэжлийн багаа оролцуулснаас гадна эмэгтэй баг анх удаа мэргэжлийн тэмцээнд оролцсон юм.

Манай эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багтай тэмцээний “В” хэсэгт багтсан юм.

Эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Индонези Улсын залуу бүрэлдэхүүнтэй багийн эсрэг хийж хожсон хэдий ч дараагийн тоглолтууддаа БНХАУ болон Сербийн багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин Ховд багийн урьдчилсан хэсэгт тоглож Литвийн Вилкавискас болон Чехийн Мариенбад багуудыг хожиж үндсэн “С” хэсэгт Улаанбаатар болон Сербийн Белгради багтай тоглосон юм.

Гэхдээ Ховд баг үндсэн хэсэгт хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол Улаанбаатар баг хэсэгтэй хожигдолгүйгээр хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар Улаанбаатар баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н Москва багтай хийж 21-17 харьцаатай хожиж шилдэг дөрөвт багтаад Витец багт хожигдсноор тэмцээний гуравдугаар байрт шалгарсан юм.

Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт Лиман баг эзэлсэн бол Витец баг дэд аварга болсон юм.

Дашрамд дурдахад дараагийн дэлхийн гран при тэмцээн ирэх зургадугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо болох их жанжин Сүхбаатарын талбайд болно.

Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн зургадугаар сарын 1-3-нд манай эх оронд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн гран при тэмцээн ирэх сарын 2-3-нд Сүхбаатарын талбайд болно  
Үзсэн: 2019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй