Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2018-05-28 16:00:32

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05-р сарын 28-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 20-22 хэм дулаан байна.


2018 оны 05 дугаар сарын 28-ны 20 цагаас 05 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 2-7 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, зүүн хэсгээр 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2018 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан   
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй