
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Гадаадын хөрөнгө оруулалттай аккуммуляторын үйлдвэрүүд Монголын хуулийг үл ойшоосоор”, “Цэцийн гишүүдийн томилогоо буюу тохиролцооны төр”, “Ажил хэрэгч уулзалт аялал жуулчлалыг шат ахиулах нөхцөл бүрдэв” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Пүрэвбаатар: Таван толгойн төмөр зам дээр Засгийн газар тээвэр логистикийн стратегийг гүйцэт харж чадахгүй”, “Ж.Ганбаатар: Бичил бизнес эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ”, “Д.Бат-Өлзий: Манай орны дээгүүр өнгөрч буй үүлний усархаг чанар бага, шилжилтийн хурд их байна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “10 жил дуншсан Тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?”, “М.Ананд хоёр дараалан түрүүлэв”, “Н.Энхбаяр: Шүүхийн шийдвэрт нийцүүлэн ээлжит бус их чуулганаа зарлалаа”, “Төр дийлдэггүй хот дотрох уурхай” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Дулааны III, IV цахилгаан станцыг Оросын зээлээр өргөтгөх үү”, “Д.Тэрбишдагва: Ажлын хэсгийнхний шалгалтын гүйцэтгэл 30-40 хувьтай байна”, “МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо хувьчлалд бэлэн үү” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...
"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Хуулийн сайд нь хүртэл хэрэгтэн”, “Ядууралтай тэмцэхэд хувийн хэвшлийн харилцаа чухал”, “Дубайн гэрээний зургаан заалтыг хэрхэвч зөвшөөрч болохгүй”, “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.