Шууд Chart

Г.Төгсцогт чансаагаараа шилдэг аравт багтжээ

2018-05-29 10:43:22

Мэргэжлийн боксын чансаа дахин шинэчлэгдэж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Г.Төгсцогт шилдэг аравт багтжээ.

Өдгөө “King Tug“ нэрээр тулалдаж буй тэрбээр өнгөрсөн бямба гарагт Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгуулсан юм. Тус тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болсон юм.

Үүний дараа дээрх чансаа шинэчлэгдсэн аж.

Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Мөн 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.

Сонирхуулахад, шилдэг 10 тамирчинд Мексикийн гурав, Английн дөрөв, АНУ-ын хоёр, Монголын нэг тамирчин багтсан байна.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Төгсцогт чансаагаараа шилдэг аравт багтжээ  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [182.160.34.xxx] 2018-06-01 20:39
жилд 2 тоглолт хийгээд хэзээ аваргын төлөө тоглох юм бол
Зочин [202.5.206.xxx] 2018-06-07 18:02
Жилийн 2 биш шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй