
Монгол, БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” өнөөдөр эхэлнэ.
Наадамд 493 тамирчин, 238 медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорино. “Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд явагдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” нь 2024 оны паралимпийн наадам, 2025 оны Дифлимпийн наадам, 2023 онд болох Тусгай олимпийн зуны наадмуудад улсаа төлөөлөх баг тамирчдыг бэлтгэх эхлэл болж байгаагаараа онцлогтой.
Наадмыг “Гранд Чайна спортс” компани, Биеийн тамир спортын газар, Монголын Паралимпийн хороо хамтран зохион байгуулах юм. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” гурав хоног үргэлжилнэ. “Гранд Чайна спортс” компанийн Биеийн тамир спорт хариуцсан мэргэжилтэн н.Удвалын яриаг хүргэе.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” гурав хоног үргэлжилнэ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.