Шууд Chart

“Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ

2018-05-29 11:26:12

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаад “Атар 60” бүтээлч ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна. 1956 оноос эхлэн Монгол Улс газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний дүнд нийт 700 мянга орчим га эргэлтийн талбайд 40 гаруй төрлийн  төмс, хүнсий ногоо, тэжээлийн болон тосны ургамал, буудай тариалах хэмжээнд хүрчээ.

Өнөөдөр 1300 гаруй аж ахуй нэгжийн 40 мянга орчим тариаланч ажиллаж байна. Салбарынхан 60 жилийн ойгоо угтаад тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, таримал ургамлын сортыг нэмэгдүүлэх, тариалангийн даатгалтай болгох, тариалалтын талбайг нэмэгдүүлэх зэрэг 60 бүтээлч ажлыг хийхээр болжээ.


“Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ   
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй