
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны "Тохижилт төрийн үйлчилгээг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо - Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид иргэдтэй хамтран есдүгээр хорооны 14,15 дугаар гудамжны 30 гаруй айлын хашааг будаж, хаягжуулах ажлыг зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулагдсан уг ажлын зорилго иргэдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, шинэ санал санаачлагыг дэмжих, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, гэр хороооллын гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зорилготой.
Үйл ажиллагааг дэмжин иргэд гар бие оролцон өөрсдийн гудамж хашаагаа тохижуулан өнгө үзэмжийг нь сайжруулж шинэчлэн будаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, үр бүтээлтэй ажил зохион байгуулсан Засаг даргын Тамгын газрын албан хаагчид талархал илэрхийлэв.
Цаашид зохион байгуулагч нарын зүгээс иргэд “Манай хороо – Миний гудамж” аяны үйл ажиллагааг дэмжиж өөрсдийн санаачлагаар амьдарч буй орчныхоо тохижилт, ногоон байгууламжид анхаарч мод тарих, угааж цэвэрлэх, будаж янзлах болон хашаандаа хогийн цэг байгуулах зэрэг үйл ажиллагааг өөрсдийн санал санаачлагаар зохион байгуулж байхыг уриаллаа.
Хашаагаа будаж хаягтай болсон иргэд амьдрах орчноо сайжруулахад иргэдийг оролцуулан тэдний сэтгэлд хүрсэн ажил зохион байгуулсанд дахин талархсан юм.



Хан-Уул дүүргийн албан хаагчид гэр хорооллын гудамж, хашааг шинэчлэн будлаа | ||
Үзсэн: 1858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.