
Эх, үрсийн баярын өдрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана. Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг болох газруудад 150 албан хаагч хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Тэд урьдчилан сэргийлэх зорилгоор зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, ТҮЦ-нд борлуулж буй хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ТҮЦ-үүд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй чихэр, шоколад борлуулж байсан зөрчил илэрсэн. Цаашид гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, үйлдвэрлэсэн он, сарыг сайтар нягтлахыг анхааруулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга н.Цэнд-Аюуш ингэж ярилаа.
Эх, үрсийн баяраар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана | ||
Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.