Шууд Chart

Алтан-Овооны их тахилга долоодугаар сард болно

2018-05-29 12:11:35

Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга долоодугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох тов гарсан байна. Алтан-Овооны тахилга таван жилд нэг удаа болдог. 

Энэ удаагийн тахилга Наймдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буй юм байна. Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Овооны гол мод буюу амь модыг сорогшин мод гэдэг. Энэ мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байдаг. Алтан-Овооны сорогшинг Отгонтэнгэр уулаас газар хүргэлгүй залж аваачсанаас хойш 300 жил өнгөрч буй аж.


Алтан-Овооны их тахилга долоодугаар сард болно   
Үзсэн: 2090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.17.xxx] 2018-05-29 14:35
монгол хүний үрс бид бие биенээ ҮХЭР МАЛААР НЬ ДУУДУУД Ч ЯАХАВ,,,эх орон байгалаа хамгаалах эртний арга бол хангай дэлхийн өндөрлөг уул овоотой өндөрлөгүүдээ хүндлэн өргөл өгч бие биестэйгээ уулзан мэнд мэдэлцэн баяр болж тайвширдаг нүүдэлчдийн эртний заншил соёл юм даа,,,орчин цагийн нийгмийн зуршлаар дэглэж болох баяр боловч ,,уламжилалыг цавчиж ,,уран сайхны аргаар наадмын нээлт мэт найруулж боломгүй заншил мнө шүү,,
зочин [183.177.96.xxx] 2018-05-29 13:49
Үхэр Монголчууд энэ Феодал зангаа хэзээ тавих юм бол доо Овоо тахих биш бузарчихаад буудаг юм биш үү

Бидэнтэй нэгдээрэй