
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 05-р сарын 29-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт: 27 хэм, 20 цагт: 24 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаас 05 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хөвсгөлийн уулсаар үүлшинэ, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-11 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.