
Малчид, ард, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.