Шууд Chart

Морин хуурын олон улсын наадам болно

2018-05-30 09:04:27

Морин хуурын олон улсын наадам манай улсад ирэх зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 5 хүртэл зургаа дахь удаагаа болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 2002 оны 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр  жил тутамд болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байв.

Энэ удаагийн наадмаар морин хуур сонирхогчдын уралдаан, мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, гадаад улсын оролцогчдын тоглолтууд, уулзалт- хэлэлцүүлэг, үзэсгэлэн, үдшийн тоглолт зэрэг арга хэмжээг  зохион байгуулах юм.

Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино хэмээн энэ наадмын зорилтыг тодорхойлж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурын олон улсын наадам болно  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй