Шууд Chart

Д.Алтанхуяг олон улсын болон үндэсний балетын уралдаан зохион байгуулж байна

2018-05-30 10:30:12

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын хөгжил сан энэ сарын 28-аас зургадугаар сарын 1 хүртэл Монголд олон улсын анхдугаар болон үндэсний хоёрдугаар балетын уралдаан зохион байгуулж байна.

Тодруулбал, Монголын үндэсний балетын II уралдаан энэ сарын 28-29-нд болсон бол өнөөдөр, маргааш олон улсынх болох юм байна.

Олон улсын тэмцээнд гаднын зургаан орноос 30 гаруй балетчин ирж оролцох гэнэ.

Дотоодоос шалгарсан шилдгүүд олон улсын тэмцээндээ орох ажээ.

Шагналтнуудын гала тоглолт ирэх зургадугаар сарын 1-нд ДБЭТ-ын тайзнаа болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Алтанхуяг олон улсын болон үндэсний балетын уралдаан зохион байгуулж байна   
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй