Шууд Chart

Домогт рок поп хамтлаг, дуучид, уран бүтээлчдийн хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ

2018-05-30 11:01:50

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын "Best аrt" галерейд “Үл тасрах аялгуу” нэртэй домогт рок поп хамтлаг, дуучид, уран бүтээлчдийн хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ.

"Харанга", "Хурд" хамтлаг, хөгжмийн зохиолчид болон Монголын бусад дуучид, уран бүтээлчид, гадаадын "Бийтлз", "Pink Floyd", "Queen" хамтлаг, Элвис Пресли, Майкл Жексон зэрэг алдартнуудын хөрөг, зураасан зургууд, шог зургууд, номын чимэг зураг, зурагт хуудаснууд, авдрууд, маркны эх хувь зэргийг үзэх боломжтой.

Үзэсгэлэнд зураач

  • Д.Батбилэг,
  • Д.Уртнасан,
  • Ц.Болдбаатар,
  • С.Мөнхбаатар
  • Н.Оргил,
  • Д.Сайхансувд,
  • Болортуяа,
  • Л.Баярцэцэг,
  • С.Шүрэнцэцэг,
  • Р.Энхцэцэг,
  • Д.Одгариг,
  • П.Бат-Орших,
  • Д.Найманчулуун,
  • Э.Бумбаяр,
  • Н.Алтанхундага,
  • С.Цацралт,
  • Х.Баяр
  • "Аавын авдар"
  • Brainstorm зэрэг уран бүтээлчийн олон жилийн нөр их хөдөлмөрийг багтаажээ.

Нээлтийн өдөр хамтлаг дуучид, хөгжимчид, пянз цуглуулагчид, рок поп хөгжим, уран зураг сонирхдог олон хүн цуглалаа.

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Домогт рок поп хамтлаг, дуучид, уран бүтээлчдийн хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 2982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй