Шууд Chart

Москвагийн баг Улаанбаатарт буулаа

2018-05-30 12:35:56

FIFA 3x3 дэлхийн гран-при тэмцээн Азийн орнуудад ээлжлэн зохиогдож байгаа билээ.

Хамгийн сүүлд БНХАУ-н Ченгду хотод дэлхийн гран-при тэмцээний цуврал тоглолт болж, шилдгүүдээ тодруулсан. Дараагийн тэмцээн Улаанбаатар хотод ирэх зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тэгвэл Улаанбаатар гран-при тэмцээнд оролцох олон улсын багийн төлөөлөл болсон эхний баг ирлээ. Өчигдөр ОХУ-ын Москвагийн баг тамирчид Монголд ирлээ.

ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дарга Олег Ушакова тэргүүтэй багийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна.

“Улаанбаатар гран-при” тэмцээнд долоон улсын Үндэсний шигшээ баг оролцох юм. Мөн энэхүү тэмцээн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа онцлог болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Москвагийн баг Улаанбаатарт буулаа  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй