
Энэтхэг гэлтгүй холливуудад чамгүй амжилттай яваа “Quantico” цувралын од, 2000 оны “Дэлхийн мисс” Приянка Чопра найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр дуучин Ник Жонастай болзох болсон гэнэ. Ник, Чопра нар энэ сарын 28-нд Лос Анжелес хотноо найзуудын хамтаар усан онгоцоор зугаалсан байна.
Ник уг үйл явдлыг гэрчлэх зургуудаа твиттертээ нийтэлсэн бөгөөд энэ үед Чопратай хамт авахуулсан зургуудаа нийтэлж, харилцаагаа илчилжээ.
Чопра өнгөрсөн онд “Jimmy Kimmel Live” шоунд оролцох үеэрээ “Ник надад таалагддаг. Гэхдээ бидний харилцаа зөвхөн найзуудынх” гэж ярьж байв.
Өдгөө 35 настай Чопра болзоот залуугаасаа 10 насаар эгч юм.
Энэтхэгийн од, дэлхийн мисс Приянка Чопра найз залуутай болжээ | ||
Үзсэн: 4982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.