Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-05-31 09:47:16

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хуулийг өөрчлөх төсөл хууль болж батлагдах уу, цаас болж үлдэх үү”, “Хүүхдүүддээ хүүхэд насыг нь үлдээе”, “Соёлыг борлуулах бүтээлч үйлдвэрлэл”, “Б.Энхзул. Шантармаар үе зөндөө гардаг ч мөрөөдөл минь түүнээс хүчтэй” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Чуулганаар ШХАБ-д элсэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ”, “Б.Пүрэвдорж: Дэлхийн, олон нийтийн хамтын ажиллагаанд оролцох боломжоо бататгах нь чухал”, “Сэтгүүлч, редакцийг цагдаа, хууль хүчний байгууллагаас тогтмол дуудаж байцаахыг олон улсад зөрчил гэж үздэг”, “Хураасан зөөснөө аваад буцаж болдог” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Арахнгайн өдрүүд”, “Н.Амарзаяа: Төсөвт тодотгол хийгээгүй байхад хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох шийдвэр гаргавал хууль зөрчсөн үйлдэл болно”, “20 жилийн дараа Монголын малыг хэн маллах вэ” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Ерөнхий сайдын шийдвэрлэх нүүдэл”, “Эрдэнэтийг дахин 60 жил ашиглах нөөцтй”, “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахад 600-700 сая ам.доллар шаардлагатай гэв”, “МН370 тоот нислэгийн тайлагдаагүй нууц” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй