
МҮОНРТ-ээс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан уламжлал ёсоор байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зургаа дахь жилдээ зохион байгуулж, өнөөдөр шагналаа гардууллаа.
Энэ жилийн хувьд 3-8 насныхан “Миний гэр бүл”, 9-12 насныхан “Миний мөрөөдөл” сэдвийн дор бүтээлээ ирүүлсэн юм.
Ингэхдээ 3-5, 6-8, 9-12 насны ангилалд бүртгэхэд 105 хүүхдийн 129 бүтээл цугласан байв.
Шагналыг “Цагаан лавай” студид гардуулсан агаад үүнийг МҮОНР-ийн захирал Г.Батзаяа, “MNB Sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш, МҮОНРТ-ийн хөгжлийн газрын захирал Т.Батзориг нар гардуулсан юм.
Ийнхүү байр эзэлсэн хүүхдүүдийн нэрсийг танилцуулья.
3-5 нас
1-р байр Г.Дэлгэрмаа /ОНТ, Н.Байгалмаагийн охин/
2-р байр Ц.Сондор-Эрдэнэ /ТТ, Ц.Цэрэнбаатарын охин/
3-р байр М.Ариунаа /Үйлчлэгч Б.Энхжаргалын зээ охин/
6-8 нас
1-р байр Л.Мөнхбат /ТТ, Ц.Баярмаагийн хүү/
2-р байр Г.Ганганбайгаль /ОНТ, Я.Ганганболдын охин/
3-р байр З.Номинжаргал /ИБАА, З.Зоригтбаатарын охин/
9-12 нас
1-р байр Ц.Цэрэнханд /ОНР, Д.Баясгалангийн охин/
2-р байр Ч.Билгүүдэй /ОНТ, Б.Ариунаагийн хүү/
3-р байр З.Хүслэн /ОНТ, Б.Дарьсүрэнгийн хүү/
Шагнал гардуулах ёслолын үеэр “Улаан бүч” чуулгын уран бүтээлч хүүхдүүд ая дуугаа өргөсөн юм.
Уг арга хэмжээг МҮОНРТ-ийн хүний нөөцийн албанаас анх санаачилсан билээ. Сонирхуулахад өнгөрсөн жил “Миний ертөнц” сэдвийн дор болоход 60 гаруй хүүхэд 90 гаруй бүтээлээ өрсөлдүүлж байв.



МҮОНРТ-ийн ажилчдын шилдгийн шилдэг зураач хүүхдүүд шагналаа гардлаа | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.