
Жолооч, зорчигч нарыг хамгаалалтын бүсээ хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. Өчигдрөөс нийслэл болон орон нутагт зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж эхлээд байна. Ингэхдээ 0-3 насны хүүхэдтэй бол хүүхдийн суудалд суулгах, 3-12 хүртэлх насны хүүхдийг хамгаалалтын бүс хэрэглэхийг сануулж байгаа юм.
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амь насаа алдсан. Үүнээс 47 нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хамгаалах бүс, хүүхдийн суудал хэрэглээгүй байжээ.
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Лхагважаргалын ярианд анхаарлаа хандуулъя.
Хамгаалалтын бүсээ хэрэглэж хэвшихийг зөвлөж байна | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.