
Увс аймагт энэ сарын 4-8-ны хооронд “Хавдрын эсрэг үндэсний аян-2018” зохион байгуулагдаж байна.
Хавдар судлалын үндэсний төв, “Хаан” банк, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж буй дээрх аян Увс аймагт гурав дахь удаагаа болж байгаа юм. Өмнөх хоёр удаагийн аянд 3000 орчим хүн хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаарх сургалт, хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд хамрагджээ.
Энэ нь алслагдсан хүн амд хорт хавдрын тусламж үзүүлсэн үр дүнтэй ажил болсон юм.
Увс аймагт өнгөрсөн онд хорт хавдраар 417 хүн өвчилсний 129 нь элэг, 81 нь ходоод, 47 нь улаан хоолой, 18 нь уушги, 37 нь умайн хүзүүнийх байжээ. Мөн тус онд шинээр оношлогдсон 169 өвчтөний 56 тохиолдол буюу 33 хувь нь элэгний анхдагч хавдар, 41 буюу 24 хувь нь ходоод, 12 буюу долоон хувь нь уушги, 25 буюу 14 хувь нь улаан хоолой, тав буюу хоёр хувь нь умайн хүзүүний хавдар бүртгэгдсэн байна.
Харин 2017 онд 136 хүн дээр өвчнөөр нас барсны 54 нь элэг, 32 нь ходоод, 16 нь улаан хоолой, ес нь уушги, нэг нь умайн хүзүүний хорт хавдрын оноштой байжээ.
Монгол Улсад сүүлийн таван жил хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс ихэсчээ. Тодруулбал жилд дунджаар 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй нь амиа алдаж байна.
Тэдгээрийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг аж. Өнгөрсөн онд л гэхэд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 нь амиа алдсаныг өмнөх оныхтой харьцуулахад өвчлөлт гурав, нас баралт хоёр хувиар нэмэгдсэн аж.
Гэхдээ энэхүү өвчний тодорхой сэргийлэх боломжтойг эрүүл мэндийн салбарынхан хэлж байв.
Тодруулбал 2017 онд 40-65 насны зорилтот бүлгийн 17560 хүнийг шинжилгээнд хамруулахаас ЭМД төлсөн 11777 хүнийг шинжилгээнд хамруулснаас 10722 буюу 91 хувь нь хамрагджээ.
Эдгээрийн 1708 нь С, 1229 нь В вирустай гарсөн бөгөөд тэдний шинжилгээг Элэгний төв болон Вona vita лабораторид нийт 939 сорьц тээвэрлэснээс 553 сорьцийг тоолсон хариуг хүлээн авсан бол 980 нь санхүүжилттэй холбоотойгоор хүлээгдэж байгаа аж.
1445 хүн В вирусын эсрэг вакцинд хамрагдаж, 487 хүн С вирусын эмчилгээнд хамрагдаад байна. Харин умайн хүзүүний өмөнгийн үзлэг 60.4, хөхний өмөнгийн үзлэг 76.4 хувьтай байжээ.







Увс аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян-2018” зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.