Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2018-06-04 15:57:31

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүснэ.

2018 оны 06-р сарын 04-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт: 20-22 хэм, 20 цагт: 17-19 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 04-ны 20 цагаас 06 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 8-10 хэм өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө  24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 06-нөөс 06 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас, 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бага зэргийн бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй