Шууд Chart

“Хоёр амь” кино шилдэг эрэгтэй дүр шагналыг хүртжээ

2018-06-05 16:48:31

ОХУ-ын Чит хотод болсон “Трансбайгалийн олон улсын кино наадам”-д манай уран бүтээлчид амжилттай оролцоод ирлээ.

Соёл, урлагийн газрын Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл /Phd/, “Монгол номад фильм” компаний захирал Б.Амарсанаа, “Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд нар Монгол улсаа төлөөлөн оролцсон байна.

Бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 90 орчим кино бүртгүүлснээс долоо нь өрсөлдөж “Хоёр амь” кино шилдэг эрэгтэй дүр шагналыг хүртжээ.

Мөн “Монгол номад” фильм компанийн захирал Б.Амарсанаа Улаан-Үдийн “Мон Ула” компанитай хамтарч “Гол” хэмээх киног бүтээхээр санамж бичигт гарын үсэг зурсан байна. Цаашид Буриад болон ОХУ-ын уран бүтээлчид “Итгэлт хамба”-ын тухай баримтат кино бүтээхээр зэхэж байгаа бөгөөд мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Сүхбаатар онгоцны далайчны тухай кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ба хамтран ажиллах боломж олон байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хоёр амь” кино шилдэг эрэгтэй дүр шагналыг хүртжээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй