
ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Г.Эрэгзэнгийн Seiyon Oh “Nomadic Empires of the Mongolian Stepps” нэртэй өгүүлэл “Arts of Asia” сэтгүүлд хэвлэгджээ.
Тэрбээр тус бүтээлдээ томоохон судалгаанаасаа сорлон оруулжээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худгийн толгой, Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгой зэрэг газарт хийсэн Хүннүгийн жижиг улсын талаарх судалгаа, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг нарс гэдэг газарт зургаан жил гаруй Хүннүгийн язгууртнуудын булшны дурсгалын судалгаа хийснээ багтаажээ.
Доктор Г.Эрэгзэн нь 2012 оноос БНСУ-ын археологчидтой хамтран Төв аймгийн Баянжаргалан сумын Гуа дов гэдэг газарт Хүннүгийн хотын малтлага судалгааны ажлыг хийж байгаа гэнэ.
Энэ малтлагаар вааран дээвэртэй хаалганы үлдэгдэл илрүүлжээ. Мөн тэрбээр Мөнгөнморьт сумын нутаг Хустын булаг гэх газар Японы археологчидтой хамтран Хүннүгийн төмөр хайлуулах зуухны судалгааг хийж байгаа аж.





Монгол судлаачийн бүтээл “Arts of Asia” сэтгүүлд хэвлэгдэв | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.