
Энэ сарын сүүлийн 10 хоногт халах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Хэт халалтаас үүдэж хуурайшилт ихсэх хандлагатай үед Онцгой байдлын ерөнхий газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Хуурайшилт ихтэй үед бороо хур ороход урын үер болон аянга цахилгаан буух эрсдэл нэмэгддэг. Тиймээс малчид иргэд, аялал зугаалгаар явж байгаа ард иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ. Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч н.Туяагийн яриаг сонсъё.
Түүнчлэн амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол усанд осолдох тохиолдол ихсэх хандлагатайг мэдээллээ. Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, аяллын бэлтгэлтэй хөдөө хээр гарах зэргээр аливаа ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Аялал зугаалгаар явж байгаа хүмүүст анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.