Шууд Chart

“Монголиа Опен-2018”-д хүч үзэх Буриадын бөхчүүдийн нэрс тодорчээ

2018-06-06 15:07:05

“Монголиа Опен-2018” олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд "Буянт Ухаа" спортын ордонд болно. Үүнд оролцох ОХУ-ын Буриад Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг бүхий л шилдгүүдээ манай оронд илгээхээр болжээ.

Монголчуудын эчнээ танил “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга Александр Богомоев, “Сингапур-2010” өсвөр үеийнхний анхдугаар олимпийн аварга, залуучуудын Европын хошой аварга Алдар Бальжинимаев, “Монголиа Опен” олон улсын тэмцээний аварга Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Алексей Боровицкий, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга Баяр Цыренов, Даши Шарастепанов, Цыбик Максаров тэргүүтэй 20 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарын дэвжээнд хүч үзэхээр боллоо.

Багийн ахлагчаар Буриадын бүгд найрамдах улсын спортын сайд Вечяслав Дамдинцурунов, дасгалжуулагчаар Цыбик Максаров нар ирэхээр болжээ.

Энэ жилийн “Монголиа Опен”-д Монгол, Буриад эрчүүдийн гал гарсан сонирхолтой барилдаан олон гарах нь дамжиггүй.

Буриадын шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • 57 кг: Жаргал Дамдинов, Алексей Мантатов, Базар Батоболотов
  • 61 кг: Алдар Бальжинимаев, Эрдэм Будажанаев, Булат Баясхолонов
  • 65 кг: Александр Богомоев, Баяр Цыренов, Даши Шарастепанов, Чингис Цыренжапов
  • 70 кг: Евгений Жербаев, Алексей Боровицкий, Очир Доржиев
  • 74 кг: Арсалан Будажапов
  • 79 кг: Алексей Сабидаев
  • 92 кг: Батор Санжинмаев, Булат Дашинимаев
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголиа Опен-2018”-д хүч үзэх Буриадын бөхчүүдийн нэрс тодорчээ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй